Монгол Улсын рекорд тогтоосон усанд сэлэгч охин АНУ-д суралцахаар явлаа
Монгол Улсын дээд амжилтыг усан спортын төрлөөр тогтоосон 13 настай С.Номун охин өөрийн авьяас, ур чадвараа ахиулж алсын Америк оронд суралцахаар болжээ.

Тэрбээр АНУ-ын Чикаго хотноо үйл ажиллагаагаа явуулдаг, олимпийн 18, дэлхийн 26 удаагийн аварга Майкл Фелпсийн нэрэмжит сургуульд суралцахаар өчигдөр эх орноосоо мордсон байна.

Усан спортын дэд мастер С.Номун нь 2001 онд төрсөн бөгөөд 2012 оноос усан спортоор хичээллэж Монгол Улсын хамгийн залуу дэд мастерын болзлыг хангасан юм. Мөн 2013 онд усан спорт сонирхогчдын холбооны шилдэг тамирчнаар шалгарч байв. “Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадамд залуу тамирчин С.Номун эх орноо төлөөлөн оролцож 50 м, 100 м-ий араар даллах сэлэлтэд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 06:26:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах