
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цахилгаан автобусуудыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд гаргана.
Өнөөдрийн байдлаар 1240 автобус үйлчилгээнд явж байгаагаас 770 гаруй автобус нь 10-14 жилийн насжилттай буюу ашиглалтаас гаргах болсон. Цонх цантах, агааржуулагч ажиллахгүй, хар утаа их гарах, өвөлдөө хүйтэн цаашлаад автобус шатах тохиолдол ч нэмэгдсэн... Иймээс бид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувь хийж буй.
-Их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү 600,
-дунд оврын Хьюндай 50,
-Скайвел 160 цахилгаан,
нийт 810 шинэ автобусаар Нийслэлчүүд маань үйлчлүүлнэ.
Оллоо.мн