Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын байгууллагаас 2023-2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хяналт шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламжийг  хамруулж байгаа юм.

 Эдгээр боловсролын байгууллагад алба хаагчид гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлага, болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, гал түймэр гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.