Маргаашнаас эхлэх дугаарын хязгаарлалт 20 хоног үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гарлаа. Захирамжийн хүрээнд наймдугаар сарын 26-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарыг тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд замын хөдөлгөөнд оролцуулна. Харин тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-нд замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Дугаарын хязгаарлалтын бүс одоо мөрдөж байгаагаар буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.



Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-08-26 08:38:35
    Мулгуу шийдвэр. Хэнд хэрэгтэй гэж хагас бүтэн сайнд хязгаарлаж бгаан. Бөглөрөөд ч хамаагүй явж л бна биз. Түгжрэлийг шийдэх арга биш