Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна

Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн 2030 он хүртэл багшийн мэргэжил сонгон суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг 100%, багшаар ажиллаж байгаа хүмүүс дотооддоо магистрт суралцахад сургалтын төлбөрийг 100% Засгийн газар хариуцах шийдвэрийг Ерөнхий сайд өнөөдөр зарлав. Ингэхдээ багшаар элсэн суралцах оюутнуудын элсэгчдийн чанарыг дээшлүүлэх, босго оноог өсгөх, МУБИС-ийн хөтөлбөр, анги танхимын шинэчлэлийг цогцоор нь хэрэгжүүлнэ.

2023 онд Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин дунджаар 55%-иар нэмэгдээд байна. Цаашид хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийнэ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2023-08-27 10:44:15
    Үнэгүй боловсрол гэж байх ёсгүй Яагаад гэвэл чанаргүй сургалттай сул хүмүүс ...бий болох хортой
  • ээгий 2023-08-27 03:20:14
    Эртхэн авч хэрэгжүүлэх байсан арга хэмжээ. Гэхдээ оройтно гэж байхгүй ээ
  • Зочин 2023-08-25 12:43:35
    Беен поп!!!