Хөнгөн атетик: Сүүлийн өдөр 4 медаль авлаа

Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр Налайх дүүрэгт болсон эмэгтэй 3000м, эрэгтэй 5000м-ийн кросс гүйлтийн уралдаанаар өндөрлөлөө.

Зориулалтын тартан замд биш, задгай талбайд уралддагаараа онцлогтой кросс уралдаанаас Монголын тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 3000м-т Японы Момоко Ямада 11:10.05 минутын амжилтаар түрүүлж, Монголын М.Мөнхжин 12:33.83 амжилтаар удаалав. Хүрэл медалийг Х.Уранжаргал 16:14.84 үзүүлэлтээр хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 5000м-т мөн Японы Даики Сасаки 16:50.92 минутын амжилтаар өнгөлж, Монголын Э.Чингүнэ (19:20.43), С.Алтансүх (20:03.85) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү манай хөнгөнийхөн Зүүн Азийн залуучуудын наадмыг 3 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

May be an image of 5 people and text

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2023-08-28 10:37:01
    Атетик гэж ямар спорт байна аа, үг үсгийн алдаагаа энэ сэтгүүлчид анзаардаггүй юм уу, сайт нь ч нийтлэж л байдаг.