Автобус нэгдүгээр эгнээгээр зорчсоноор эргэлтийн хугацаа богиноссон
Энхтайваны өргөн чөлөөны автозамын нэгдүгээр эгнээгээр автобус зорчиж эхлээд багагүй хугацааг өнгөрч байгаа. Тэгвэл автобус нэгдүгээр эгнээгээр зорчих замыг нэмэгдүүлсэн байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах ажилтан М.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Нийтийн тээврийг нэг­дүгээр эгнээгээр зор­чуу­лах маршрутыг нэмэгдүүлсэн байна. Энэ талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг даргын 2012 оны  наймдугаар сарын  захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах бо­лом­жийг нэмэгдүүлэх зарим ар­га хэмжээ авсан байдаг. Үүгээр Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас  Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стан­дартын шаардлага ханга­сан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг саадгүй нэвтрүүлэхээр болсон.  Уг захирамж гарснаас хойш үүнийг дагаж, хэвшсэн байгаа. Харин тавдугаар сарын 16-нд өмнөх буюу 2012 онд гаргасан захирамжид нэмэлт өөрчлөлт оруулсан.  Ингэснээр Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын дөрвөн замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаард­лага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар болсон.

-Нийтийн тээврийг нэг­дүгээр эгнээгээр зор­чуулс­наар автозамын ачаалал эрс багассан. 2012 оноос хойш нэг нийтийн тээврийн эргэлтийн хугацаанд ямар өөрчлөлт орсон бол?

-Нийслэлийн автозамын хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх ажлийн хүрээнд захирамж гарсан шүү дээ. Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсноос гадна зорчигч урсгал нэмэгдсэн.

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйл­чилгээнд хэчнээн тээврийн хэрэгсэл үйлчилж байна вэ?

-Нийслэлд том буюу их багтаамжийн автобусны үйлчилгээ эрхэлдэг 25 аж ахуйн нэгж байдаг. Өнөөдрийн байдлаар 800 орчим том оврын автобус, туслах шугамдаа 200 орчим тээврийн хэрэгсэл, буухиа үйчилгээнд 240 орчим тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.

-Маршрутын давхцлыг бууруулах зорилгоор бага оврын автобусыг богино эргэлтэд оруулсан. Цаашид энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Шинэ төлөвлөлтөөр энэ асуудлыг хэлэлцэж бай­на. Эхний ээлжинд буюу дөрөвдүгээр сарын 23-аас бага оврын автобусыг богино эргэлтээр явуулдаг болсон нь  давхцал бууруулах ажлын нэгдүгээр хэсэг. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн том багтаамжийн автобус явж байгаа хэсэгт нийтийн тээврийн бага багтаамжийн автобус давхцаж явахгүй байх зохицуулалт хийгдсэн. Харин дараа дараагийн ажлын хувьд том оврын автобусыг богино эргэлтэд шилжүүлэх боломжийг судалж байгаа. Хэрвээ үүнийг шийдвэл дамжин суулт гэсэн асуудал гарч ирнэ. Үүнээс үүдэн  дамжин суултын үнэ тариф хэд байх гэх мэт олон асуудал гарч ирэх учраас энэ асуудлыг судалж байна. Нэгдсэн байдлаар шийдвэр гарсан зүйл байхгүй, судлагдаж байна гэдгийг хэлмээр байна.

-Үүнээс гадна хүүхдийн автобусны стандартыг баталсан байгаа. Хэзээнээс эхлэн мөрдөгдөж эхлэх вэ?

-Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Нарангийн гол 62 дугаар сургуулийн чиглэлд туршилтын шугамаар сурагчдын автобусыг явуулж эхэлсэн. Үүнээс гадна хэд хэдэн чиглэлд дээрх автобусыг явуулсан. Ингээд сурагчдын автобусыг нэгдсэн байдлаар явуулах гэтэл манай улсад хүүхдийн автобусны стандарт байхгүй болж таарсан. Тиймээс  холбогдох байгууллагатай хамтран стандартыг боловсруулж дөрөвдүгээр сард батлуулсан. Сурагчдын автобус нь 24-өөс дээш суудалтай, 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж суулгаж байх, суудал бүр хамгаалалтын бүстэй байх  гэх мэт стандартыг тодорхой тусгасан байгаа. Харин энэ стандарт ирэх сарын 1-ээс эхлэн мөрдөгдөх юм.

Монголын мэдээ
Э.Дулам
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-05-21 07:19:56
    negdugeer egneeg umchilnu deerees n durtai egnee ruugee dairch orno!
    202.131.233.154
    Мэдэгдсэн Хариулах