Шинээр ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23:59 цаг хүртэл ЦАХИМ хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.

Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn системээр хүлээн авна.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 – 6 утсаар авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.