Хараа хяналтгүй 34 хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгчээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас "Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16-17-ны өдрүүдэд халамж, асрамжийн "Донбоско" төвд зохион байгуулжээ.Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Үүний хүрээнд хараа хяналтгүй яваа нийт 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулжээ. Тэднээс 37 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, мөн 37 хүүхдийг асрамж халамжийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 00:53:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах