Аялал жуулчлалын салбар үүссэний 60 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ сарын 19-нд тохиож байна. "Аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ гэж Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулинд заажээ.

Анх 1954 онд “Жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдсан аялал жуулчлалын салбар нь мэргэшсэн байгууллага хамт олон болж, хөгжлийн түүхэн үе шатуудыг туулж ирлээ. Эрдэмтэн судлаачид Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн эхлэлийг Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсан үетэй холбон тайлбарладаг. Урьд өмнө төдийлөн нэр нь гараагүй байсан нүүдэлчин ард түмэн морин туурайгаар дэлхийг байлдан дагуулж, хүн төрөлхтний түүхэнд байгаагүй аугаа эзэнт гүрнийг байгуулсан тэр цагаас өнөөг хүртэл олон орны эрдэмтэн судлаачид,жуулчид Монгол орны талаар сонирхон судалсаар байгаа юм.

1990-ээд оноос аялал жуулчлалын салбар хувьчлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хурдацтай хөгжих үүд нээгдсэн. 1995 онд МУ-ын Засгийн газраас Аялал жуулчлалыг 1995-2005 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоож, 2000 онд УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг батлан гаргасан нь салбарын эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болсон юм.  Монгол Улсын Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” зэрэг салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 00:54:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах