Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ

Нийслэлийн  прокурорын газрын 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.

 Зөвлөгөөнд Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын мэдээнд дүгнэлт хийсэн  болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” илтгэл тавьжээ.

Мөн зөвлөгөөнөөр прокурорууд “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих явцад гарч буй зөрчил, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чанарыг сайжруулах, ялын биелэлтийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх, цаашид авах хэмжээ”-ний талаар хэлэлцсэн байна.

 Уг зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Ц.Мөнхбат, Нийслэлийн прокурорын орлогч  Ц.Батболд  нар оролцож цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-19 00:56:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах