Ц.Магалжав: Бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, дүрэмд өөрчлөлт оруулна

Шинээр батлагдсан бөхийн дүрэмтэй холбоотой асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо Засгийн газарт хандана гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв. Тэрбээр "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан.Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл. Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана.“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэсэн юм.


Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2023-07-18 13:09:47
    Бөхчүүд ёроолгүй хоолны савнууд юм.
  • Hm 2023-07-17 10:31:23
    Mongold bolj butehgui baigaa zuiliin hamgiin tod tomruun jishee ni ene bukhcuudiin baij baigaa baidal. Niit mongolchuudiin 80 huvi ni iimerhuu hugiin baigaa
  • ХУУЛЬЧ  2023-07-17 10:22:28
    БӨХЧУУДИЙН ЭРХ АШИГИЙГ ДҮРМЭЭР БИШ ХУУЛИАР ТОГТООНО Л ДОО .,,,, БӨХИЙН БАРИЛДААНД БӨХЧҮҮДИЙН ЭХР АШИГ ЯРЬДАГҮЙ СПОРТЫН БАРИЛДААНЫ ДҮРЭМ ҮЙЛЧИЛНЭ ШҮҮ .
  • Гангаа 2023-07-17 10:17:02
    Хугацаандаа хаялцахгүй бол аль жин багатай бөхөөр нь барьц сонгуульдаг бол оо
  • зочин 2023-07-17 08:29:02
    Наадмаар хасдаг байх нь зөв. Бусад барилдаанд танай холбооны дүрмээр явна биз. Орчин цагийн амьдарлын хэв маяг бол цаг, хугацаатай өрсөлдсөн бүтээлч үйлс шүү.
  • zochin 2023-07-17 06:05:03
    Наадмын өмнө ярихгүй дараа ярих нь ямар учир вэ?
    •  2023-07-17 10:10:24
      согтуу байж байгаад гэнэт сэргэсэн чинь ийм юм сонсож дээ