Улаанбаатар хот БНСУ-ын Хөгжлийн бодлогын хүрээлэнтэй хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уулзалтад тус хүрээлэнгийн захирал Чуй Ду Ёол, дэд дарга Жун Юнг Сан, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Гүйцэтгэх захирал Р.Дагва, Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр тэргүүтэй төлөөлөгч нар оролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжсөөр байна. Улаанбаатар хотын хувьд Сөүл, Инчон, Пусан, Намянжү зэрэг хоттой найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа тэлж буй.

Бид хотдоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийгэм, эдийн засаг болон бусад салбарт тооцоолол, судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан, оновчтой, ухаалаг шийдвэр гаргахыг зорин ажиллаж байна. Энэ зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан. Цаашид хөгжлийн бодлогын судалгааны чиглэлд та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэсэн юм.

БНСУ-ын Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Чуй Ду Ёол:

-Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодлогын судалгаа нэн чухал. Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнд салбар бүрийн эрдэмтэн, судлаач 100 гаруй, бусад чиг үүргийн 250 буюу нийт 350 гаруй хүн ажиллаж байна. Хөгжлийн бодлогын судалгааны чиглэлд хуримтлуулсан туршлагаа хуваалцан, үр дүнтэй хамтран ажиллаж Улаанбаатарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна хэмээв.

Уулзалтын дүнд талууд бодлогын судалгааны чиглэлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.