Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт дөрвөн хүн ирүүллээ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны 6 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.

Дээрх хугацаанд дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүллээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.


Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-06-29 03:16:45
    одбаяр чинбатаас Гүнбилэг , Ч.Тунгалаг хоёр яг тохирно тэтгэвэрт 65 хүртэл шүү дээ одоо байгаа хүмүүсээс хамаагүй өндөр чадвартай хүмүүс дээ шүүгч нар илүү
  • зочин 2023-06-29 00:41:05
    Гүнбилэгт л шанс байж болох юм. Тунгалаг шүүгч тэтгэвэрийн насанд хүрсэн. Эрдэм-Ундрах нь нөгөө татан буугддаг ХЗҮХ-ийн захирал? гээд олигтой хүн алга даа
  • ХУУЛЬЧ  2023-06-28 12:33:49
    БҮГД ШҮҮГЧИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ БАЙХ ДАА .,,,,ДЭЭД ШҮҮХЭЭС ЯМАР ШАЛГУУР ТОГТООЖ СОНГОН ШАЛГАРУУЛДАГ ЮМ БОЛДОО