''Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо'' хөтөлбөрийн үндсэн сургалт зохион байгуулагдлаа
Улсын Их Хурлын Тамгын газар,Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн үндсэн сургалт амралтын өдөр ( 2023.06.25)  Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Уг хөтөлбөрт залуу сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл  оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх процессын талаарх ойлголтоо нэгтгэж, холбогдох мэдээлэлтэй танилцахын зэрэгцээгээр багуудад хуваагдан видео контент бэлтгэн онол, практикийг хослуулан ажиллалаа.

Үндсэн сургалт  Улсын Их Хурлын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт, Улсын Их Хурлын хяналт шалгалтын хэлбэрүүд, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг таниулах арга зүй, Сэтгүүл зүйн бүтээл туурвихад анхаарах зүйл зэрэг сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар “Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.  

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар танилцуулгадаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийхэд тулгарч буй асуудал, гарц шийдлийн талаар онцлон дурдав.  




 

Үргэлжлүүлэн "Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх үр дагаврын үнэлгээ" сэдвээр Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангийн дарга С.Янжинхорлоо илтгэл танилцууллаа.
 
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн  “Хяналт шалгалтын процесст иргэний нийгэм, сэтгүүлчид оролцох боломж” -ийн талаар, Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу “Хяналтын сонсгол”-ын талаар танилцуулав.
 
Хяналтын сонсгол зохион байгуулах эрх зүйн зохицуулалт, хяналтын сонсголын төрлүүд болон Улсын Их Хурлаас зохион байгуулсан хяналтын сонсгол, тэдгээрийн үр дүнгийн талаар танилцуулж, илтгэгч тус бүрийн дараа оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
 


Түүнчлэн томилгооны сонсголын талаар Улсын Их Хурлын тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат оролцогчдод танилцуулга мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлд оролцогчид багийн бүтээлээ Менторуудад танилцуулж, зөвлөгөө мэдээлэл авлаа.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.