Л.Ганбаатар: Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд гарна гэдэг дээр бид санал  нэгдэж ажиллаж байгаа
Оны шилдэг илтгэл шалгаруулах “Хичээлийн жилийн төлөвлөлт ба хүүхдийн хөгжил “ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Улаанбаатарт хотноо болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус хурлаар нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлдэг байна. Өнөө жилийн хувьд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудаас 80 орчим багш нар оролцсон шилдэг 30 илтгэлийг хэлэлцүүлэх аж. Тус хуралд Архангай аймгаас ирж оролцож буй Л.Ганбаатар багштай ярилцлаа. Тэрбээр Хүмүүн-2 дугаар сургуулийн химийн багшаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.

-“Хайрыг  тусгасан ээлжит хичээлийн арга зүй” гэсэн таны илтгэлийн сэдэв нэлээд анхаарал татлаа. Ерөнхийдөө багш хүн сурагчдаа хайрлах хэрэгтэй гэсэн санаа явж байх шиг байна?

-Би шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд хоёр дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил мөн л “Хайраар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь” гэдэг сэдэвтэй илтгэлээр оролцож  улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ жил ерөнхийдөө ноднингийнхоо боловсруулсан арга зүйг практикт  хэрхэн туршиж байна. Сургууль дээрээ судалгааны баг байгуулаад  бусад багш нартайгаа хамтраад туршиж байна.  Турших явцад  багш хүн хүүхдийг  анхаараад, халамжлаад, сонсоод өгөхөөр хүүхэд, багш хоёрын дунд хайрын харилцаа үүсдэг юм байна. Энэ тохиолдолд тухайн  хүүхэд хайртай багшийнхаа итгэлийг алдахгүй гэж их  хичээдэг болсон. Би энэ хичээлийн жилд 4 хүүхдэд л  туршилт хийж үзэж байна.  Энэ  4 хүүхдийг сонсоод, халамжлаад, анхаараад ирэхээр үнэхээр эерэг өөрчлөлт гарч байгаа.

-Тухайлбал?

-Эхний өөрчлөлт нь  хүүхдүүд гэрийн даалгавараа  цаг тухайд нь хийдэг болсон. Багштайгаа төдийгүй үеийнхэнтэйгээ илэн далангүй нээлттэй харилцдаг болсон. Хүүхэд  багштайгаа илэн далангүй байж чадаагүйгээс л мэдэхгүй, ойлгоогүй хичээлээ асууж чадахгүй хоцорчихдог. Гэтэл одоо багшаасаа чөлөөтэй асууж байна. Багш нь цааргалахгүй ганцаарчлаад тайлбарлаад заагаад өгдөг болсон. Ингэж хичээлийн цаг дээр мэдэх зүйлээ мэдсэн хүүхэд гэртээ очоод  гэрийн даалгавараа цаг тухайд нь хийдэг болж байна. Энэ бол хүүхэд хөгжиж буй эхний  үр дүн. 

-Дөрвөн хүүхдээ ямар үзүүлэлтээр сонгож авав. 4 хүүхэд онцлоод байхаар бусад хүүхдүүдийн хандлага ямар байх бол?

-Бид нар хүүхдүүдийг ангиар нь анхаарахгүй орхихгүй л дээ. Тэр дунд өөрийгөө аваад явчих хэмжээний, бие дааж суралцах чадвартай хүүхэд дийлэнх нь байдаг. Эхний удаад бид нэлээд  хоцрогдолтой гэсэн 4 хүүхэд сонгож аваад байна. Энэ дөрөв маань нэг ангид сурдаг хүүхдүүд. Тэд бол  багшийн тодорхойлсноор “Хичээл хийдэггүй, хичээлд оролцдоггүй дуугай л сууж байдаг,  ер нь л юм сурахгүй нөхөр дөө” гэсэн хүүхдүүд байсан. Гэтэл одоо гурав нь ямар ч асуудалгүй өөрийгөө илэрхийлдэг, өөртөө итгэлтэй болсон. Хичээлдээ ч эрс сайжирсан. Харин нэг хүүхэд маань миний санасан хэмжээнд хүрээгүй байгаа. Хүнийг тогтсон зан араншин тийм амар өөрчлөгдөхгүй л дээ. 9-р ангийн харьцангуй төлөвшиж яваа нас учраас нэг, хоёр сарын дотор өөрчлөхөд боломжгүй ч ямартай ч ахиц гарсан.

Өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ хүүхдүүд маань зөвхөн миний заадаг хичээл дээр л сайжираад байгаа юм биш шүү дээ. Бусад хичээл дээрээ ч сайжирч байгаа. Би бусад багш нартаа хэлж захьдаг. Манай тэр хүүхэд яаж байна гэж асууж, өдөр бүр мэдээлэл авдаг. Тэгэхэд багш нар тэр хүү хамгийн ард суудаг байсан өнөөдөр хамгийн урд ширээнд ирж суугаад хичээлд идэвхтэй оролцож олон асуулт асуулаа гэдэг. Урд ширээнд ирж суугаад багшийн хараа хяналтан дор ороод  асуулт асуугаад  ирэхээр улам л урамшаад байдаг юм билээ. Энэ хүүхдүүдтэйгээ тааралдах бүртээ би түрүүлж мэндлэхийг хичээдэг. “Сайн уу,  хичээлээсээ хоцроогүй биз дээ” ч гэх юм уу ямар нэгэн  яриа үүсгээд өнгөрдөг. Багш эхлээд мэндэлж байгаа нь тухайн хүүхдэд сайхан сэтгэгдэл үлдээдэг гэж би боддог. Хүүхдүүдэд маань тодорхой хэмжээний  ахиц гарчихлаа. Тэгэхээр одоо бид  өөрөө хөгжсөн чадвартай хүүхэд, бидний дэмжлэгээр хөгжсөн хүүхэд хоёрын дунд  харьцуулсан судалгаа хийхээр зорьж байна.

-Туршилтад явж байгаа дөрвөн хүүхдийг эцэг, эхтэй нь уулзав уу. Тэд хүүхдээ өөрчлөгдөж байгааг анзаарав уу. Өөрчлөлтийг эцэг, эхтэй нь хамтарч хийвэл илүү үр дүнтэй байх?

-Нэг хүүхдийн  ээж ирж надтай ирж уулзсан. Тэр ээж “Манай хүүхэд урьд нь огт хичээл хийдэггүй байсан. Гэтэл сүүлийн үед хими, физик, математик, газарзүй   гээд олон хичээлд сонирхолтой болсон байна. Цаг үргэлж гэрийн даалгавар хийдэг болсон. Та энэ хүүхдийг яаж өөрчилж чадав. Баярлалаа” гэж ирсэн.  Би “Танай хүүхдийг  анхаарсан, сонссон  халамжилсан. Хүүхдээ сайн хүн болгоход таны оролцоо чухал учраас та ч гэсэн хүүхдээ анхаар, хайрла” гэж хэлсэн. Миний хувьд сургамжит өгүүллэг унших дуртай. Хүүхдүүддээ ч уншиж өгдөг. Тэр хүүгийн ээжид бас  сургамжит өгүүллэгийн ном өгөөд, энийг уншаад үзээрээ хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй гээд явуулсан.

-Энэ хичээлийн жилээс орон даяар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжснээр сурагчдад, бас багш нарт ямар өөрчлөлт, ахиц гарч байна вэ?

-Боловсррлын яамнаас дэвшүүлсэн хүүхэд нэг бүрийг хөгүүлэх бодлогын хүрээнд бид үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байна. Мэдээж хэрэг өнөөдөр эхлээд маргааш  шууд  бүх зүйл сайжирна гэж хэлж чадахгүй. Ер нь архайнгайн багш нарт гарч байгаа эхний өөрчлөлт бол хамтын үйл ажиллагаа, багаар ажиллаж чаддаг болж байна. Нэг нэгнээсээ суралцаж байна. Ахмад  багш нар маань  хүүхэд  ерөнхийдөө ийм байдаг гэсэн дүр зургийг хэлж  өгдөг. Бид нар интернэт,  онлайнаар шилдэг арга зүйтэй багш нарын боловсруулсан хичээлийг үзэж хоорондоо ярилцаж, судалж, тэндээ өөрийн болгох зүйлээ авч суралцдаг болсон. Ингэж баг болж ажиллах нь багшийн хөгжилд ихээхэн үүрэгтэй. Хөгжсөн багшаас хөгжсөн хүүхэд гарна гэдэг дээр бид санал  нэгдэж ажиллаж байгаа.

-“Хайрыг  тусгасан ээлжит хичээлийн арга зүй”-ээ та хэзээ бусад түгээн дэлгэрүүлэх вэ?

-Миний энэ арга зүй  бол жижигхэн харилцааны хөтөлбөр шүү дээ. Энэ илтгэлийг бусад багш нар маань хэлэлцээд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж үзвэл миний хувьд нээлттэй. Ер нь бол энэ арга зүйг бүгд л  мэддэг. Гэхдээ миний ажигласнаар нэг  алдаа гардаг.  Энэ алдааг засах маш амархан. Багш  хүн жаахан  судлаач,  харицлагатай байх  чанар байхад л  болно.

Өөрөөр хэлбэл, багш нар хүүхдээ урамшуулчихаад маргааш нь мартчихдаг. Хоёр хоногийн дараа нөгөө  урамшсан хүүхэд багштайгаа харьцах “Багшаа гэрийн даалгавар шалгах уу гээд гараа өргөхөд” багш “Гэрийн даалгавар үзэхгүй. Өнөөдөр шалгалттай” гэхэд л нөгөө  хүүхэд унтарчихдаг. Тэгэхээр багш анхааралд байлгах хүүхдээ хувийн журнал дээрээ тэмдэглээд авах хэрэгтэй. Тэгээд дараагийн ээлжит хичээлээ төлөвлөхдөө энэ хүүхдээс ийм асуулт асууна, ийм  даалгавар өгнө  гээд төлөвлөөд явах юм бол тэр хүүхэд ахина. Үүнийг л бид мартчих гээд байдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONEY 2015-01-05 00:32:08
    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 425 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэн...
    202.21.100.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-12-18 14:31:28
    Тэгвэл авилгажсан багшаас ямар хүүхэд гарах вэ. Дүн тавихын тулд мөнгө төгрөг яриад байдаг багш нар байгаа шүү.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-18 05:26:46
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах