Хамтлаг дуучид халтуур хийж олсон орлогоосоо татвар төлдөг үү
Шинэ он гарах дөхсөн эдгээр өдрүүдэд албан байгууллагуудын шинэ жилийн цэнгүүн болсоор байгаа билээ. Уламжлал ёсоор байгууллага хамт олон баяр дээрээ баяр нэмж хамтлаг дуучдыг урьж дуулуулдаг. Ингэхдээ тэдэнд багагүй хэмжээний мөнгө төлдөг юм. Жил жилийн шинэ жилийн өмнө хамтлаг, дуучдын байгууллагуудын шинэ жил дээр дуулах ханш өндөр байдаг нь иргэдийг багагүй гайхшруулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд ч тэдний ханш хэдэн саяар яригдаж байна.

Энэ жилийн хамгийн өндөр ханштай дуучнаар Төрийн соёрхолт Д.Болд 5.5 саяар дуулахаар болсон нь шалгараад байгаа бол хамгийн бага ханштай дуучнаар АЖ Б.Зангад тодроод байгаа. Түүний хувьд “Сүлд модны наадам” дуугаа 300 мянгаар дуулна гэсэн юм. Ингээд бусад хамтлаг дуучдын хувьд 500 мянгаас 4 сая хүртэлх төгрөгөөр дуулахаар болсон. Эндээс харахад урлагийнхан байгууллагуудын шинэ жилийн цэнгүүнд дуулж багагүй мөнгө олж байгаа юм.

Харин тэд энэ орлогоосоо улсад татвар төлөхдөө нэлээд хойрго ханддаг гэдгийг татварынхан хэлдэг. Албаны хүний хэлснээр хошин урлагийн хамтлагуудаас бусад урлагийнхан татвараа төлөхдөө нэлээд хойрго ханддаг аж. Дуучид өөрсдөө  шинэ жилийн халтуурны орлогоосоо шударгаар татвар төлдөг үү гэхэд бүгд ямар нэгэн шалтаг хэлж хариулахаас татгалзсан юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр  1-3 дуу дуулахдаа хэдэн сая төгрөг нэхэж байгаа дуучид ам барьж иргэдийг хуурч байгааг шүүмжилж байгаа юм. Дуучин Б.Амархүү, Гурван охин хамтлагийн дуун дундуур хором.ком хэмээсэн нь тэднийг албан байгууллагын шинэ жил дээр дуулахдаа ам барьдаг гэдгийг илчилсэн. Нүүрээ будаж гоё даашинз өмсөөд микропон барьж зогссоныхоо төлөө хэдхэн минутанд сая саяар нь мөнгө авдаг тэд ядаж улсдаа татвараа төлдөг болоосой.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-12-19 07:21:09
    Өндөр үнэтэй дуучин _архи хоёроос татгалзан шинэ жилээ тэмдэглэхийг уриалж байна
    202.179.20.70
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-18 05:27:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2014-12-18 05:21:57
    Жил бүр яригддаг байтал иймэрхүү юмнуудыг урьж л байдаг тэр нөхдүүд мөн хэцүү еэ, амархан мөнгө олдог юм байлгүй дээ? тэгэхээс зовж олсон мөнгийг тэгж зарахгүй...
    103.229.121.134
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2014-12-25 00:05:23
      Нээрээ тийм шүү Амар аргаар олсон мөнгийг л тиймэрхүү юманд цацдаг байх. Ер нь энэ дуучин гэгдээд байгаа нөхдүүдийг урихгүй байвал өөрсдөө гуйгаад ирдэг ш дээ. ...
      202.179.8.19
      Мэдэгдсэн Хариулах