Архины хордлогоор 29 хүн хэвтэн эмчлүүлжээ
Шинэ жилийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.
Энэ сарын 09-15-ны хооронд Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт архины хордлогоор нийт 189 хүн хандаж, 29 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний 61 хувь нь СХД-ийн Эрүүл мэндийн төв болон Наркологийн төвд ханджээ.

Иймд иргэд, албан байгууллагуудыг шинэ жилийн баяраа “Архигүй” тэмдэглэж, бие биенээ архиар шахахгүй байх, өлөн байхдаа архи, согтууруулах ундааг аль болох хэрэглэхгүй байх, олон төрлийн согтууруулах ундааг хольж хэрэглэхгүй байх, архи, дарс  хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал гэрт нь хүргэж өгөх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, албан байгууллага ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахыг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс зөвлөж байна.  

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:33:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах