"Google news"  Испанид хаагджээ
АНУ-ын интернэтийн хайлтын системээр тэргүүлэгч Гүүгл компани Испани дахь “Google news” үйлчилгээгээ хаахаар болж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Испанид ирэх жилээс хэрэгжиж эхлэх Оюуны өмчийн тухай хуульд мэдээлэл алшигласны төлбөр төлөх заалтыг оруулсантай холбоотой аж.
 
Too тоймшгүй олон шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй нийтэлж ирсэн Испанийн Google news үйлчилгээний цахим хуудаст “Испанид саяхан батлагдсан хууль тогтоомжийн дагуу Испани хэл дээрх google news үйлчилгээг хааж байна” гэх мессежийг нийтэлсэн байх аж. Гүүгл энэ сарын 10-нд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Испанийн оюуны өмчийн тухай хуультай холбоотойгоор испанийн Google news үйлчилгээг хаах байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм.
 
Тус улсын Оюуны өмчийн тухай хуульд тусгасан уг заалт нь мэдээлэл дамжуулагч компаниудад хаңдсан бөгөөд мэдээллийг үнэ төлбөргүй нийтэлж болохгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд мөнгө төлнө гэсэн зохицуулалтыг тусгасан нь Гүүглийн эрх бүхий хүмүүст таалагдаагүй аж. Одоогийн байддаар “google news" үйлчилгээг хаасан анхны улс нь Испани болоод байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:36:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах