Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймагт 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.

Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shon 2023-06-10 14:07:33
    Ард түмний татварын мөнгийг угаасаа л тараана.Бүх аймаг.
  • зочин 2023-06-08 08:59:12
    Төсвөөс нэг ч төгрөг гаргаж зардал үүсэхгүй шүү. "ой" нэрийн дор ууж, идэх, унаа машины шатахуун, урлаг соёлын эрээн мяраан зар сурталчилгаанд мөнгө зарваа...
  • Зочин 2023-06-08 05:29:55
    МАН-ын мэргэн удирдлага доор 102 жил хөгжиж баастай жорлонгоо чадан ядан барьж сурсаны их ойгоо тэмдэглээд байж дээ ...