''Journey to Universal Beijing Resort'' аяны эхний ялагчид тодорлоо

Голомт банк хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих зорилгоор “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд 60 харилцагчийг худалдан авалтын эрхийн бичгээр, 6 харилцагчийг “Universal Beijing Resort”-руу аялах хос эрхээр шагнах юм. 

Харин энэхүү урамшуулалт аяны эхний ялагчдыг Golomt Bank болон Ikon News хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаа худалдан авалтын эрхийн бичгийн  25 ялагч, аяллын эрхийн бичгийн 1 ялагч нийт 26 шагналын эздийг тодруулсан юм.

Супер азтан болсон 10 настай бяцхан харилцагчийн сэтгэгдлийг хүргэж байна. 

- Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулаач.

- Намайг Э.Төгөлдөр гэдэг. Би Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн 5-4 ангид сурдаг. 

- Супер шагналын эзэн болж, Universal Beijing Resort-руу аялах болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Баярлалаа. Би маш их баяртай байна. 

- Хадгаламждаа орлого нэмээд аянд оролцох урамшууллын эрхээ авсан юм байна. Ээж, аав нь чамд хадгаламж нээгээд хэр удаж байгаа вэ?

- Манай ээж, аав надад хадгаламж нээгээд 3,4 жил болж бай