СЗХ-ны дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн

Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан. Энэ нь тус хорооны дарга нар үүрэгт ажиллаасаа чөлөөлөгдөх томоохон шалтгаан болж байгаа аж.

Өнгөрөгч хаврын чуулганаар УИХ-ын дарга З.Энхболд СЗХ-ны дарга Д.Баярсайханг ажлаа тун муу гүйцэтгэж байна хэмээн шүүмжилж, банга хүртээсэн. Мөн тус хорооны дэд дарга Г.Хэрлэн албан тушаалтнаа зодож танхайрсан хэрэгт холбогдсон гээд 2014 он СЗХ-ныхны хувьд нэлээд барцадтай жил болж өнгөрч байх шиг байна.

Ямартай ч Д.Баярсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Д.Баярсайханаас гадна тус хорооны гишүүн н.Даажамц, Б.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж, санал нэгдсэн байна. Мөн СЗХ-ны удирдлагууд өөрчлөгдөхтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг нэр дэвшүүлжээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 05:39:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах