
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдаж, 2023 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг ярилцлаа.
УИХ-ын чуулганаар нийгэмд хүлээгдэж буй дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Үүнд:
- Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль
- Улс төрийн намын тухай хууль
- Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол
- Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл
- Боловсролын багц хуулийн төсөл
- Төрийн албаны тухай хууль
- Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих хуулийн төсөл
- Хүүхэд хамгааллын тухай хууль
- Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл
- Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль
- Төрийн хэмнэлтийн тухай хууль
- Үндэсний баялгийн тухай хууль зэрэг хуулийг хэлэлцэн батална.
Оллоо.мн