Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баталлаа
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2023.05.31) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, энэхүү өөрчлөлт бол 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэж цохон дурдаад, тус өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна гэлээ. Тэрбээр, өнөөдөр Монголын нийгэмд томоохон шилжилт хийгдэнэ байна гэж үзэх ёстой хэмээн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ач холбогдлыг дүгнэн хэлээд, ард түмэн өнгөрсөн 30 жилийн алдаанаасаа суралцсан, буруугаа илчилдэг, нийгмийн асуудлуудаа зоригтой хэлэлцэж шүүдэг, шударга бустай үл эвлэрдэг, илүү хэрсүүжсэн, илүү үнэн зөв, шударга ёсыг хүсэмжилж байгааг бид энэхүү Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийн үеэр харлаа. Нийгмийн эрмэлзэл, хүсэл зоригийг сонсож, түүний төлөө зүтгэх нь орчин үеийн төрийн хамгийн чухал үүрэг юм гэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2023-06-01 06:53:32
    Улсын Их Хурлын гишүүдийн тоог 38 болгосон бол төсвийн мөнгийг хэмнэх байсан юм.
  • DR. PRADHAN 2023-06-01 04:57:28
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
  • ХУУЛЬЧ  2023-05-31 08:52:01
    ОДОО СҮХИЙН ТАЛБАЙ ДЭЭР ГАРЧ ЭХ ОРОНЧЫН ДҮРД ТОГЛОЛГҮЙ ТЭР 34 УЛС ТӨРИЙН НАМЫН ЖАГСААЛТАД ОРООД ИХ ХУРАЛДАА ГАРЧ ИРЭЭД ТӨРИЙН ОРДОНДОО ХЭРЭЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ...