Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.

Тэрбээр  “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллароор тооцож, нэг алба хаагчид 11 хоногийн нийт 16.2 сая төгрөгийн томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна. Хүмүүнлэгийн тусламжаар хүргэгдсэн хүнсний болон бусад төрлийн бараа, тээврийн зардалд тодорхой хэмжээний хэмнэлт гарсан учраас санхүүгийн тохируулга хийх замаар санхүүжилтийн асуудлыг үе шаттай шийдэж байгаа. Үлдсэн санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэж, томилолтын асуудлыг бүрэн дуусгана” гэлээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.