Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 113 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 254 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 131 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 123 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүгэл 2023-06-01 05:28:53
    Нэгэн шүгэл үлдээе. Энэ спорт заалтай сургуулиуд заалаа цагаар өгөх.гэрээ хийж өгөх гээд асар их хэмжээний мөнгө олж байна. 14 хоноход 800.0 гаас 1сая гээд бод ...
  • Zochin 2023-05-30 04:18:19
    Энэ шүгэл үлээгчийн эрүүл мэнд, аюулгүй талыг АТГ хамгаалах ямар арга хэмжээ авч байгаа юм вэ? Болохгүй бүтэхгүй асуудлыг ярихаар дарамт шахалт, аюул байгаа