''Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв'' үүдээ нээлээ

БНСУ-ын “Глобал сивик шэйринг” байгууллагаас “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн мал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв”-ийн барилгын ажлыг 2022 онд эхлүүлжээ. Энэ оны 5 дугаар сарын 25-нд тус төвийг бүрэн ашиглалтад оруулж, тууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг оролцож, сургалтын төвийн байртай танилцсан юм. 

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Рашаант өртөө, Ухны аманд байрлах энэхүү сургалтын төвөөр дамжуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр:
-    Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
-    Хоршооны засаглал, хүний нөөцийн сургалт, зөвлөх үйлчилгээ
-    Хувь хүний болон байгууллагын хөгжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ
-    Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ
-    Дэлхийн хөгжлийн сургалтууд
-    Дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэлтийн сургалтууд
-    Орон нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд холбогдолтой сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

Бусад чиглэлээр: 
-    Хөдөө аж ахуйн болон бүс нутгийн хөгжлийн судалгаа хийх, хөгжлийн стратеги боловсруулах
-    Орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
-    Иргэдийн хөгжлийг дэмжсэн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах 

“Глобал сивик шэйринг” Монгол улс дахь төлөөлөгчийн газар
Тус байгууллага нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлыг дээшлүүлэх, иргэдийг чадавхжуулах замаар өрхийн амьжиргааг дэмжиж, ядуурлыг бууруулах, амьдралын чанарын индексийг сайжруулах зорилгоор 2002 оноос Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ашгийн бус Олон улсын байгууллага юм.

Үүсгэн байгуулагдсан 2002 оноос олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн төдийгүй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн жишиг тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, өртгийн сүлжээн дэх малчдын оролцоо, нөлөөллийг сайжруулах зорилгын хүрээнд “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг 2021-2035 он дуустал 15 жилийн хугацаатай, 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. PRADHAN 2023-06-01 04:58:37
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)