Хүүхдийн эмнэлгийг Зам тээврийн яамны байранд байрлуулна

Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тус хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн байсан юм.

Үүнийг УИХ-ын чуулганаар гишүүдийн олонх дургүйцэж байсан. Тиймээс хүүхдийн эмнэлгийг  Зам, тээврийн яамны байранд байрлуулахаар  болж,  үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо.

Харин Зам тээврийн яамыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан байранд шилжүүлэхээр болжээ.
 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-18 01:00:31
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах