Сайд Х.Болорчулуун Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Паркийг дэмжихээ илэрхийллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл нар уулзлаа.

Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулахаар санал солилцож, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхийг дэмжлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2023-05-10 07:20:12
    Эхлээд хөгзтэй махнаасай сал,наад хятад компануудыг жил Төрийн албан хаагчид тань саалын үнээ аятай саасан учраас л өмнөх жилийн үйлдэл тань давтагдаж бнадаа?!