Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.   Энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан боловч уг асуудлыг хойшлуулжээ.
Харин  Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн талаарх асуудал байлаа. Энэ асуудлыг орон нутгийн иргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд болон холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан хэлэлцэхдээ тухайн нөхцөл байдлыг газар дээрээс нь баримтжуулсан богино хэмжээний дүрс бичлэг үзүүлж, иргэдийн өргөдлийг судлан, газар дээр нь ажилласан С.Ганбаатар тэргүүтэй тус хороооны Ажлын хэсгийн ажлын тайлан, дүгнэлтийг сонссон юм.

Ажлын хэсэг өнгөрсөн сарын 28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний 800-гаад иргэний гарын үсэг хавсаргасан өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдалд үндэслэн, ШУА-ын Археологи, Палеонтологи, Газар зүй, Түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг гэсэн гурван сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд очиж газар дээр нь танилцаж, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Энэ бүх ажлын дүнд Ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай, энэ талаар Засгийн газарт тодорхой чиг үүрэг өгөх тухай байнгын хорооны тогтоол гарган хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Танилцуулгатай холбогдож гишүүд хэд хэдэн асуулт тавьсны дотор О.Баасанхүү гишүүн дээр дурдсан газрууд, тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суман дахь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашиглалтын зөвшөөрөлтэй эсэх, энэ зөвшөөрөл нь хуулийн дагуу авагдсан эсэхийг лавлалаа.

МХЕГ-ын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан энэ асуултад “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хувьд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр зөвшөөрөл олгосон, ИТХ өөрөө бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн бол өөр хэрэг. Тэргүүлэгчдийн шийдвэр зөрчил гаргасан үйлдэл мөн эсэхийг нягталъя” гэсэн юм. Асуудалтай холбогдуулж О.Баасанхүү ггишүүн мөн саналаа хэлэхдээ “Байгаль орчны нөхцөл байдал, иргэдийн амь нас, амьжиргааг хөндсөн маш ноцтой асуудал яригдаж байхад хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын Байнгын хороо эдгээр компани хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа гэж үзэж буй бол лицензийг нь хураах үүргийг Ашигт малтмалын газарт өгөх ёстой. Ер нь энэ компани үйл ажиллагаа явуулах эсэх, нэгэнт явуулж байгаа бол хязгаарлах нөхцөл тавих эсэхийг ярих ёстой. УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох гэхчлэн тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн юм.

Мөн Ж.Батзандан гишүүний хувьд төрийн захиргааны байгууллага хоорондын зөрчлөөс болж улсын төсөвт орох хөрөнгө буслын халаасанд орж байгааг шүүмжлээд аймаг бүрт иргэд, олон түмний тахидаг шүтлэгтэй ууланд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажлыг зогсоох, үгүйдээ л үйл ажиллагаа явцуулах газрынх нь зааг хэмжээг хязгаарлан зааж өгөх хэрэтэй. Төрийн байгууллагуудын хороонд уялдаа холбоо байхгүйгээс хийдэл их гарч байгаа тул холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай гэсэн саналтай байлаа.

Ингээд хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хороооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958 2014-12-18 01:02:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.110
    Мэдэгдсэн Хариулах