Улсын нөөцөд үлдээд байгаа тэжээл, ашигт долооцыг үндсэн өртөгөөр нь худалдах шийдвэрийг гаргалаа

Улсын нөөцөд үлдээд байгаа 3550 орчим тонн тэжээл, ашигт долооцыг малчдад үндсэн өртөгөөр нь худалдах шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан гаргалаа.

2022-2023 оны өвөл олон жилийн дунджаас 1.1-4.2 хэмээр хүйтэн, өдөртөө 30 хэмээс давж хүйтэрсэн хоногийн тоо нь олон жилийн дунджаас 10-15 хоног үргэлжилж, нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан зудтай, 30 гаруй хувь нь хар зудтай нөхцөлд өвлийг давсан.

УОК, Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 17 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1,406.4 тн өвс, 12,651.5 тн тэжээлийг Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон.

Мөн малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж 11 аймагт туулах чадвар сайтай 18 автомашин олгож, Ховд, Архангай, Завхан аймгуудад дизель түлш, АИ-92 бензин шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-05-07 06:55:10
    Манайх дэлхийн дулаарлын хаагуур яваад бнаа? Хүйтрээд л бндг
  • Ха ха 2023-05-05 05:01:04
    Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр зуны сар гарсан хойно тэжээлээр яахав дээ.