Амралтын газар, жуулчны баазуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг эхлүүллээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны бааз”-ын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт болоод урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйгээр ханган ажиллах юм.

Ой, хээрийн гал түймэр гарах хуурайшилт бүхий цаг хугацаа эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.