Засгийн газрын нийт өр найман тэрбум доллар болж буурчээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг  төлснөөр уг бондын төлбөр бүрэн барагдуулж дууссан талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр " 2012 онд “Чингис” бонд гарсан. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас нийтдээ долоон бонд гарсан. Үүнээс “Чингис” бонд төсөв хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулсан. Түүнээс хойш гарсан гурван бонд төсвийн алдагдал нөхөхөд зориулагдсан. 2017 онд гарсан “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” гэх бонд нь зөвхөн өмнөх өрүүдийг дахин санхүүжүүлж, зохицуулалт хийх зориулалттай гарсан.

2021 оны нэгдүгээр сарын 25 буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар балансаа хүлээж авахад нийтдээ зургаан багц бондын өрийг хүлээж авсан. Нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр юм. Үүнээс хойш бондыг хоёр замаар зохицуулалт хийж байгаа. Боломжтой буюу төсөв дааж чадахыг нь шууд төлөөд явж байгаа бол дааж чадахгүйг нь хугацааг нь хойшлуулах хүүгийн зардлыг багасах зорилгоор дахин санхүүжилт хийх дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулан ажиллаж байна. Эхний төлбөрүүд болох "Кредит сервис" банктай хийсэн арилжааны зээл 60 сая ам.долларын өрийг төлж дуусгасан.  "Мазаалай" бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларыг төлж барагдуулсан. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн "Сentury-1" төсөл амжилттай хэрэгжиж, нийтдээ нэг тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс бонд эх үүсвэр босгож энэ хэмжээгээр “Гэрэгэ”, “Чингис” бондын өрийн зохицуулалт хийснээр эрсдлээс гарсан.

2022 оны арванхоёрдугаар сард тухайн оны төсөвт төлөвлөгдсөн "Чингис" бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төсөв дээрээс төлж, бүрэн төлөгдөж дууссан. Харамсалтай нь тухайн үед босгож байсан 1.5 тэрбум ам.долларын тал нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болсон. Бид олон улсын зах зээлд хүлээсэн хариуцлагын дагуу өрийг бүрэн барагдуулсан.Засгийн газрын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан.

Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр улиралд Монгол Улс дефольтод орох магадлал өндөр байсан.Мөн 2022 онд экспортоо амжилттай нэмэгдүүлсэн нь гадаад өрийн дефольтоос гарах хамгийн том суурь нөхцөл боллоо.  Ингэснээр Монгол Улсын Засгийн газар гадаад өрийн дефольтоос бүрэн гарлаа" гэв. 
 

Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MONGOL 2023-05-07 17:20:34
    АН аас засагаа авхад хэдийн өртэй байсан одоо хэд болсон гэж тооцож үзнэ! Буурсан гэж худал шаахаа больчмоор юм өр тавьж өр дараад яахав дэ хулгайчуудаа
  • Иргэн 2023-05-02 00:24:03
    ӨРГҮЙ бол БАЯН, ӨВЧИНГҮЙ бол ЗОВЛОН үгүйээ гэж үг бий шүү ! Түүний төлөө л ажиллах хэрэгтэй дээ!
  • Зочин 2023-05-01 09:51:06
    АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨӨРИЙНХӨН Л ХӨРӨНГӨ ӨСӨӨД БАЙГАА.2024 онд ард түмэнээ нэг бодноо.