Япон улсаас 5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 тэрбум 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл Нарийвчилсан зураг боловсруулах төсөл”, мөн 3 тэрбум 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий Төслийн бус буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурав.

Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төслийг хэрэгжүүлснээр олон улсын өндөр стандартын эмнэлгийг түүнд ажиллах өндөр түвшний боловсон хүчний хамт цогцоор нь шийдвэрлэж байгаагаараа онцлог бөгөөд манай улсын иргэд эмнэлгийн өндөр түвшний үйлчилгээг дотооддоо авах боломжтой болно. Уг эмнэлэг баригдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тусламжаар Монгол Улсын ШУТИС-ын харъяа японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай хичээлийн тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна. Ингэснээр манай улсын инженерийн салбарын шинэчлэлийг түргэтгэх, оюутнуудын сурах нөхцлийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад чухал ач холбогдолтой билээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • линкинпарк 2014-12-24 06:48:56
    бидэнд ичих булчирхай гэж юм байна уу?
    103.229.120.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Tokyo 2014-12-23 12:29:09
    Demjeed nemergyi idej uugaad nairlaad, goej gangaraad, mashin tergeer daviihiad duusdag alhamiin daraahaa hardaggyi hymdyyst TAX aa zarah haramsaltai baina
    126.236.5.13
    Мэдэгдсэн Хариулах
  • japan 2014-12-18 03:30:04
    Vnen vv.Japanuud saixan ymaa.Deer ved ingex baisan ym.
    182.160.36.175
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-17 07:42:40
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах