Шадар сайд аа, СТАНДАРТАА яаравчлуулъя

 Монгол Улс хөгжих, эс хөгжихийг мөрдөж, хэрэгжүүлж буй стандартаар нь тодорхойлж болно. Ийм учраас Монгол Улсын Засгийн газраас хувь, хувьсгалын бүхий л байгууллагад стандарт мөрдүүлэх ажлыг орон даяар эхлүүлж танилцуулга, сурталчилгаа бүхий мэдээллийг хангалттай өгч байгаа.

Тодруулбал тус ажлыг гардан гүйцэтгэж буй Шадар сайд С.Амарсайхан “Хөгжингүй орнуудын нууц нь ердөө стандарт юм. Стандарт бол сэтгэл ханамжийн баталгаа, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэн хоёрын итгэлцэл юм.” гэж хэлсэн. Тэр ч утгаараа “Стандарт ба хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, олон нийтээр хэлэлцүүлсэн.

Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрсөн ч зарим нэг төрийн байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлэх ажилд хайнга хандаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлыг хүлээж авахгүй байна уу гэх хандлага ажиглагдаж байна. Уг нь монголчууд дагаж, мөрдөх учиртай стандарт байхгүй биш. Байгаа. Гэхдээ шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх хэрэгцээ маш ихээр үгүйлэгдэх болсныг Засгийн газар анхааралдаа авч стандартыг хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсон. Тухайлбал, зөвхөн эрүүл мэндийн салбарт 702 стандарт байдгаас 235-ыг нь шинэчлэх шаардлагатай бөгөөд үүнээс 125 нь цаашид ашиглах боломжтой гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгаа стандартууд нь үеэ өнгөрөөчихсөн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа ч салбар яам болон харьяа газрууд нь энэхүү стандартыг хэрэгжүүлэхэд төдийлэн оролцохгүй байгаа нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүд ч батлан харуулж байна.

Мөн эрүүл мэндийн салбараас гадна улсын хэмжээнд барилгын салбарт 152, хүнсний салбарт 300 стандарт гэхчлэн бий. Тэдгээрийн хэдийг шинэчлэх шаардлагатай тооцоо судалгааг ч Засгийн газраас гаргаад байгаа. Мэдээж стандартуудыг шинэчлэхийн тулд хууль эрх зүйн орчинд ч мөн өөрчлөлт оруулах шаардлага тулгарч буй нь гарцаагүй. Тэд үүнийг шинэлчлэхээр ажлын хэсэг байгуулж алхам тутамдаа ажиллаж байгаа нь хэрэгжүүлэх ёстой газрууд нь хэрэгжүүлэхгүй улмаас стандарт аль шатандаа гацчихав гэх асуултын тэмдэг байна. Гэвч цаг үеэ даган шинэчлэгдэн, батлагдсан хуулиудтайгаа уялдуулан зарим салбарын стандартыг яаравчлуулах хэрэгтэй буйг бид энэ удаад хөндөж Засгийн газар болон Шадар сайд С.Амарсайханыг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг яаралтай стандарт мөрдүүлэх ажилдаа ханцуй шамлахаас гадна болохгүй бол Монгол Улс хуультай орон гэдгийг тэдэнд хатуу сануулах цаг нь ирсэн юм биш үү гэдгийг хэлэх хэрэгтэй болжээ.

Хамгийн наад зах нь барилгын салбар. Манай улсад бүтээн байгуулалтын ажил хийх улирал, цаг хугацаа маш богино. Гэтэл стандарт нь шинэчлэгдэхгүйгээс хүлээгдэх, эсвэл шинэ техник, технологи ашиглаж, хуучин стандартад нийцүүлэн ажиллах зэрэг бодит байдалд нийцэхээргүй үйл ажиллагааны доголдол гарах гээд байгаа аж. Энэ мэтчилэн аялал, жуулчлал, амралт, сувилал гээд бусад салбарыг хөгжүүлэхийг хүсэгчид байгаа ч төр нь СТАНДАРТ-ыг дагаж мөрдүүлэх гээд хичээж байхад энэхүү хуулийг дагаж мөрдүүлэх ёстой төрийн байгууллагууд нь хойшоо сууж Засгийн газрын ажлыг дэмжихгүй замд нь удаашаашруулж гацааж байгааг хэрхэн ойлгох вэ. 

Монгол Улс цааш хөгжих эсэх нь стандарттай холбоотой учраас үүнтэй холбоотой, хийж хэрэгжүүлэх ажлыг яаравчлуулахгүй бол ирэх оны сонгуультай бахь байдгаараа золгох нь ээ.


С.Тэргэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2023-04-25 07:52:56
    Standard uneheer heregtei ch odoogoor shalgasan shaardsan yumgui bna. Sanaan zorgoor haltturdaj bgaagaa bolimoor....