“Оюутны эрүүл мэндийн төв” нээлтээ хийлээ
Нийслэлийн их дээд сургуулиудад хөдөө орон нутгаас суралцаж буй оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүрэлцээ хангалтгүй байдаг билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын оюутны холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллаж “Оюутны эрүүл мэндийн төв”-ийг Оюутны өргөө II  хотхонд байгуулаад байгаа билээ.

Тэгвэл тус төвийн нээлт өнөөдөр боллоо. Эрүүл мэндийн төвийн нээлтэд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сью, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
 
“Оюутны эрүүл мэндийн төв” байгуулагдсанаар хөдөө орон нутгийн оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдээд зогсохгүй Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн бааз нэмэгдэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын орчин бүрдэж байгаагаараа ач холбогдолтой билээ.

Тус эрүүл мэндийн төвийг Анагаах ухааны сургуулийн Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхимийн багш нар хариуцан ажиллуулах юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 07:43:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах