
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульддахин өрсөлдөхөөр “төлөвлөж байгаа” талаараа “NBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Гэхдээ албан ёсоор зарлаагүй байгаа юм.
Ардчилсан намд хүчтэй өрсөлдөгч байхгүй байгаа нь Ж.Байденд албан ёсны мэдэгдэл хийх хугацаагаа дарамт шахалтгүйгээр тогтоох боломжийг олгож байна хэмээн ажиглагчид үзэж байна. Мөн түүнийг сонгуулийн компанит ажилдаа TikTok-той хамтрах эрмэлзэлтэй байгаа тухай зарим хэвлэлүүд бичих болжээ. Ж.Байдены зорилго нь залуу сонгогчдыг татах бололтой гэж таамаглаж байна. Түүнчлэн TikTok-ийн мэргэжилтнүүэд зориулж цагаан ордонод хэвлэлийн танхим гарган өгч магадгүй гэнэ.
Сонирхуулж хэлэхэд АНУ-д мэдээллийн аюулгүй байдалтай холбогдуулан TikTok—г төрийн байгууллагын төхөөрөмжид ашиглахыг хориглоод байгаа юм. Мөн дэлхийн 15 гаруй улсад үүнтэй адил арга хэмжээ аваад байна.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал