Н.Тлейхан: Төсвийн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг батлахгүй байна
Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн А.Тлейханаас тодрууллаа.
 
-2014 оны Төсвийн тодотгол энэ хэвээр, өөрчлөгдөхгүй батлагдахаар боллоо. Гэсэн хэдий ч гишүүд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа?
 
-Монгол Улсын төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөв болон тухайн жилдээ бий болсон өр, зээл, бонд зэрэг бүх зүйл төсвийн бүрэлдэхүүн байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ хуулийнхаа хүрээнд манай төсөв гарах учиртай. Харамсалтай нь бид 2012, 2013, 2014 онд ганцхан төсөв батлаад бусад мөнгөө баталж чадахгүй байсаар өнөөг хүрлээ.
 
Өөрөөр хэлбэл, баталж чадахгүй байгаа энэ мөнгө нь төсвийн бүрэлдэхүүн болохгүй байгаа гэсэн үг. Тухайлбал, Чингис бондын хөрөнгө, Самурай бонд, Хөгжлийн банкны мөнгө болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн их хэмжээний дөрвөн багц мөнгө нь төсвийн бүрэлдэхүүнд оролгүй байсаар байна. Тэр ч байтугай УИХ зөвхөн улсын төсвөө батлаад бусад нь УИХ- д орж ирэхгүй байгаа. Энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдсан томоохон халдлага гэж хувьдаа ойлгож байна. Тиймээс энэ хуулийн зөрчлийг арилгах хэрэгтэй гэдгийг хэлж, сануулж байгаа.
 
-Энэ дөрвөн багц мөнгийг юунд зарцуулсан тайлан нь ил тод байхгүй байна гэсэн?
 
-Хөгжлийн банк­ны хуулийн 8.2, Төсвийн тухай хуулийн зургадугаар зүйлийг бүхэлд нь мөрдөх учиртай. Иймд энэ бүх мөнгөний асуудлыг ил тод болгож, чухам хоёр жилийн хугацаанд юунд зарцуулснаа тайлагнах шаардлагатай. Үүний дараа 2015 оны төсвийг оруулж ирэхдээ Төс­вийн бүрэлдэхүүн болгож оруулж ирэх нь чухал гэдгийг хэл­сэн. Ерөнхий сайд ирэх баасан гаригт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-д танилцуулах юм.
 
Үүнээс өмнө энэ дөрвөн багц мөнгөний зарцуулалтын тайланг Сангийн сайд дэлгэрэнгүй гаргаж ир гэсэн хүсэлт гаргасан.
 
-Цаг хугацааны хувьд энэ удаагийн Төсвийн тодотголд өөрчлөлт хийх боломжгүй болсон. Харин ирэх оны төсвийн тодотголд юуг анхаарах ёстой вэ?
 
-2014 оны Төсвийн тодотголын тухайд аль хэдийнэ зарцуулсан мөнгөө тодотгож байгаа хэрэг. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдах байх. Харин ирэх долоо хоногт 2015 оны Төсвийн тодотголоо оруулж ирэхээсээ өмнө энэ бүх мөнгөний зарцуулалтын тодорхой тайланг гаргах санал дэвшүүлээд байгаа. Хэрэв мөнгө үлдвэл Засгийн газар түүнийгээ юунд зарцуулахаа боловсруулах нь зүйтэй. Үүнийгээ Төсвийн бүрэлдэхүүн болгож УИХ-аар батлуулъя гэдэг асуудлыг ярьсан.
 
Миний хувьд тодотгол хийхдээ нэг л зүйлийг зарчим болгохыг хэлж байгаа. Орлогоо бодитой тооцож, орлогодоо тохирсон зарлага гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй шүү дээ. Түүнээс бодит байдалд үл нийцсэн орлого тооцчихоод, түүнийхээ хэрээр их хэм­жээний зарлага гаргачихдаг. Ингээд төсөв тасардаг. Сүүлийн хоёр жил дараалан төсвийн орлого нэг их наядаар тасарч, алдагдсан байдалтай байна. Нэгэнт ийм нөхцөл үүссэн бол бодит байдалд нийцсэн төсөв, төлөвлөлтөө хийх шаардлагатай.
 
Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 06:19:12
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах