Мөнгөтэйн өмнө баярлаж, алга хавсарсаар байх уу Ү.Оюунзул дарга аа

“Таван богды”-ын Ц.Баатарсайханд оролцохгүй бизнес гэж байхаа ч байлаа. Мөнгө л олж  байвал түүнд үндэсний хэмжээний компани, бусдын бизнесийг булаахгүй гэх ёс зүй түй ч алга.
 
Ядахад үүнийг нь хөөрөгдөөд манай төрийн албаны зарим хүн баярлаж, талархаад хөл нь газар хүрэхгүй гүйж явна.
 
Уг нь нийслэлчүүдэд цементэн ширэнгэ бус ногоон бүс хэрэгтэй. Барилга барихгүй ч битүү цементэн талбайд хөрөнгөтэй  компанийн сурталчилгааг бриулах боломжийг олгосон Ү.Оюунзул даргыгаа шалга нийслэлийн удирдлагууд аа.
 
Гэтэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таван богд”-ын “KFC аз жаргалын хотхон” байгуулах гэж байгаа бөгөөд олон нийт эсэргүүцэхэд нь тус цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул ганц ширхэг барилга барихгүй, бүр хоолны газраа ч нээхгүй хэмээн цээжээрээ хамгаалж, цаадуулд чинь хамаг байдгаа барьж гүйж байна.
 
KFC компанийн тухайд 2014 оноос энэ ажлыг төлөвлөсөн хэмээн Ү.Оюунзул дарга ярьж байна билээ. Гэтэл KFC-гийн зүгээс 2018 оноос бүх дүүрэгт санал тавьсан гэжээ. Үндсэндээ мань хоёр үгээ нийлүүлж амжилгүй худал ярьж байгаагаа баталж буй нь энэ.
 
Ү.Оюунзул “Тухайн компани энэ ажлаа эхлүүлчихсэн. 10 жилийнх нь ойгоор гадны зочид, төлөөлөгчид ирэхэд нь талбайдаа урина. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудын нэг гэж танилцуулах юм” гэж ярьж байгаа нь түүнд ямар гээчийн ашиг сонирхол байна гэх хардлагыг төрүүлэх биз.
 
Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн яагаад нэг компанийн 10 жилийн ойн өмнө бөхөлзөж, бусдад олддоггүй эрхийг шилжүүлчхээд дэмжин, тусалж, өмгөөлж хамгаална вэ.
 

ErenNews.mn
Б.Төгөлдөр

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-04-12 23:43:06
    KFC Монголчуудыг хужаа тахай,төмс маш олон удаа хэргэлсэн техникийн тосоороо хордуулж баа юм шүү сүүлийнүед чанар гэж бхгүй шалгадаг газар бхгүй бсан ч мөнгөөр ...
  • зочин 2023-04-12 12:45:42
    KFS оруулах шаардлагагүй
  • Монгол 2023-04-11 07:49:40
    ядаж гадаадын хүн ирээд харж баясах, сонсож мэдэх, үзэж харах ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТОЙ бүтээн байгуулалт хий лд ээ гаднын хөнгө хоол сурталчлах ямар хэрэг байнааа
  • ТҮЦ 2023-04-11 05:27:53
    удахгүй ТҮЦ нээх вий дээ