.jpeg)
Энэ салбарын сайдын оролцохгүй юм гэж үгүй. Яаж ийж байгаад л аль нэг ажлын хэсгийг ахлах, эсвэл бүрэлдэхүүнд нь багтчихдаг гэж байгаа. Тиймдээ ч олны зүгээс “Хэвлэл мэдээллээр хамгийн их ярьдаг, гардаг хүн” гэсэн биз.
Тэгвэл эрхэм сайдтаныг элдэв зүйл ярьж попорч, заримдаа ший янгуу тоглохоос наагуур аяглаж байх зуурт толгойлсон салбар нь сүүл мушгисан байх юм.
Энэ нь нэг талаараа ам, ажил хоёр хэр зөрдгийн илрэл гэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өнөөх Жунайг авч ирэхээр “Филиппин улс руу явж тус улсын хууль хүчний байгууллагад 3 ширхэг албан бичиг гардуулж, улмаар ярилцаж байж “ШҮҮР” ажиллагааны эхлэлийг тавьсан” гэх зэргээр сайрхаж олны эгдүүцлийг хүргэсэн.
“Шүүр” ажиллагаа руу ихээхэн анахаарсан ч “Шилэн” ажиллагаанд нь ийнхүү бүдэрчхэв. Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгож буй байдлаар нь сар бүр яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үнэлгээ өгч эхлээд байгаа.
Шилэн ажиллагаанд тэрбээр ийнхүү бүдэрчихээ. Тэгвэл дараа дараачийн “Ш”-үүдэд хэрхэх нь ч бас анхаарал татах нь дамжиггүй ээ.
Монголчууд 13-ын тоог нэг их бэлгэшээдэггүй. Тэгвэл Х.Нямбаатар сайд 13 байгууллагын 13-т нь давхиж явна даа.
Энэхүү анхны үнэлгээг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан бөгөөд уг үнэлгээгээр Хууль зүй, дотоод хэргийн яам сүүл мушгижээ. Харин ХХААХҮЯ, БШУЯ тэргүүлсэн байна.
Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрыг мэдээллээ ил тод болгож байгаа байдлаар нь жагсаасан байна.

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 91.25 хувь
- Боловсрол, шинжлэх ухааны яам тус бүр 91.25 хувь
- Барилга хот байгуулалтын яам 87.50 хувь
- Зам тээврийн хөгжлийн яам 87.50 хувь
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам 85 хувь
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 84.50 хувь
- Эрүүл мэндийн яам 75 хувь
- Сангийн яам 73.75 хувь
- Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16 хувь
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам 71.93 хувь
- Соёлын яам 65 хувь
- Батлан хамгаалах яам 57.50 хувь
- Хууль зүй, дотоод хэргийн яам 46.25 хувийн үнэлгээ тус тус аваад байна.
ErenNews.mn
С.Цээл
С.Цээл