"Арсенал"-ын домогт довтлогч Тьерри Анри зодог тайллаа
Цагтаа Английн “Арсенал” клубт гялалзаж явсан, “Их буучид”-ын домогт довтлогч Тьерри Анри хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.
 
Тэрбээр “Хөлбөмбөг дэх 20 жилийн карьерийнхаа дараа миний бие мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлах шийдвэр гаргалаа. Гайхалтай аялал байлаа. Бүх фэнүүд, багийн хамтрагчид болон “Монако”, “Ювентүс”, “Арсенал”, “Барселона”, “Нью Иорк Ред Булл” клубуудтэй холбоотой бүх хүмүүст талархал илэрхийлмээр байна. Мөн хөлбөмбөг дэх миний үеийг онцгой болгож  өгсөн Францын шигшээ багт талархал илэрхийлье” хэмээн ярьжээ.

Цагтаа “Арсенал”-тай хамт Английн премьер лигт хожигдолгүй түрүүлж, 175 гоол оруулсан амжилтаараа бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж явсан, Францын шигшээ багийн шилдэг тоглогч асан Анри ийн зодог тайллаа. Тэрбээр одоо Лондонд очиж, “Skysport” телевизэд ажиллахаар болоод байгаа аж.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 03:54:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах