МАН, АН сонгуулийн тухай хуулийн төслүүдээ уралдуулж эхэллээ
Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн санал нэгдээгүй тул 2 хуулийн төслийг жоролуулж эхлэв. Тодруулбал УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар тус тус Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдээ өргөн барьжээ. Уг хоёр хуулийн төслийн зарчмын гол ялгаа нь:
  1. МАН болон ХҮН: 38/38 буюу УИХ-ын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг сонгуульд орлцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгажээ. /50% мажоритар, 50% пропорциональ/
Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
  1. АН: 48/28 буюу УИХ-ын 48 гишүүнийг сонгуулийн тойргоос, харин 28 гишүүнийг жагсаалтаар сонгохоор тусгажээ. /63% мажоритар, 37% пропорциональ/
Нам эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.
 
Мажоритар тогтолцоогоор тойрогт хамгийн их санал авсан нэр дэвшигч сонгодог бол Пропорциональ тогтолцоогоор аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ноогдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг.
 
Мажоритар тогтолцооны жишээ: Бат, Болд хоёр нэг тойрогт өрсөлдөж, Бат 49 хүний, Болд 50 хүний санал авлаа гэж үзэхэд Болд автоматаар сонгогдоно. Өөрөөр хэлбэл хамгийн их санал авсан /1 саналын зөрөөтэй байсан ч хамаагүй/ нэр дэвшигч шууд сонгогддог. Иймээс сонгогчдын санал гээгддэг сул талтай.
 
Пропорциональ тогтолцооны жишээ: Нийт 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу 5 мандат авна.
 
Ийнхүү МАН, АН-ын тус тусын ашиг сонирхлыг шингээсэн сонгуулийн хууийн төслүүд уралдаж эхэллээ. Хоёр чавганц уралдсан ч нэг нь түрүүлнэ гэдэг шиг сонгуулийн жилийг урьтаж хуулийн төслүүдийн аль нэг нь барианд  орох нь дамжиггүй биз.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2023-04-10 02:15:38
    АН- МАН батлахаар мэдээж тэдний эрх ашиг БИЕЛСЭН хэрэг. ТЭГЭЭД МОНГОЛЧУУД "ХОНХНЫ ДУУ ",ШИВЭЭ ХИАГТ" ДУУЛААД АРХИ,МӨНГӨӨ ТАРААНА СОНГУУЛЬ ДУУСНА,,,
  • зочин 2023-04-08 05:35:42
    Хууль ч яахав баталж л орхих байх. Мал эмнэлэг муутай газар шүү дээ манайх. Хөөрхий муурыг бол огт тоодоггүй юм бнлээ