''Цемент шохойгоос''-гоос хөрөнгө завшигч Л.Наранбаатарыг хэзээ халах вэ
Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийг хувийн хэвшлээс булааж аваад дээрэмчинд хадгалуулчхаж. Ашигтай ажиллуулаад, “алаад” өгөөрэй гэж томилсон гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь өөрийнхөө эзэмшил мэт тансаглачихсан байна.
 
Хамгийн наад зах нь Л.Наранбаатар хувьдаа 6.406.750 төгрөг завшиж, нийслэл дэх оффист нь тусгагдаагүй 26 сая төгрөг, тус оффист ажилладаг хүмүүстээ Хөтөл-Улаанбаатар гэх маршрут гаргаж, томилолтын зардал гэж 7 сая 718 мянган төгрөг, барилгын компани руу ажилчдын хор саармагжуулах гэх гүйлгээгээр 11 сая төгрөг шилжүүлсэн байна.

 
Энэ бүхнийг Аудитын байгууллагын шалгалтаар илрүүлээд байгаа аж.
 
Уг нь төр нь Л.Наранбаатарыг Цемент шохой компанийн захирлаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нь Төрийн хэмнэлтийн хууль гээчийг санаачлан батлуулж, дээр, дооргүй хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгсөн.
 
Гэвч Л.Наранбаатар ёстой л хэмнэж харагдаач гэдэг болж. Мань хүн хайрхан тахисан, бумбын баярт оролцсон гээд 5 сая 923 мянган төгрөг өнөөх татвар төлөлгчдийн хөрөнгөнөөс гаргасан байгаа юм.
 
Ингээд ч зогсохгүй байх ёстой бодит машин, техник нь ч алга болчхож. Бодвол мань хүн учрыг нь олж, “бодийг нь хөтөлчихсөн” бололтой.
 
Зүй нь бол одоо Л.Наранбаатарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.
 
Уг хуулийн 21.1-т Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан.
 
Тэгэхээр Л.Наранбаатар халагдах үндэслэлээ бататгаж, мөн хуулийн дагуу байгууллагыг хохиролгүй болгох ёстой болж байгаа юм.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-04-10 14:08:51
    Түрүүчийн хөөгддөг баг нь гок, хөтөл , хар төмөрлөг 3 ын хамаг мөнгийг зувчуулаад бодийг хөтлөө биз дээ.
  • Зочин  2023-04-08 06:18:12
    Цементийн үйлдвэрээс даруйхан явуул. Хулгайчид руу оймс шидээд явж байвал зүгээр. Бүр лаг хиртэй шивэртэй оймсоо яг нүүрэнд нь онож шиднэ шүү.
  • Zochin  2023-04-08 03:48:02
    Ene muu pizda 7 Jil erdenes tavan tolgoin noogdol ashig ugnu gej hudlaa shaasaar bgaad 8dahi jilruugee oroh gej bn
  • Иргэн 2023-04-07 14:27:46
    Халах биш төрийн өмч идсэн, олох орлгог зогсоосон ( оргил ачаалалын үед зуун унтрааж засвар хийсэн ) ажил эхлэх үед зориуд удаашруулж зуух галалаагүй зэрэг