“Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хэрэг”-т улстөрийн томчууд хутгалдаж булай булхай нь илэрсэн энэ цагг үед Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг солих тухай яриа улстөрийн хүрээнийхний дунд яригдаад эхэлсэн.
Томчуудын хийсэн хэргийг нотлох баримттай нь бүрдүүлж, хуулийн дагуу зарим улстөрчдийг ажил, албан тушаал, бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгах хүсэтэй байгаагаа УИХ, Ерөнхий сайдад уламжилсан түүнийг энэ цаг үед яагаад солихоор улайрч буй нь ч илт.
Одоогоор нүүрсний хэрэгт холбоотойгоор УИХ-ын 2 гишүүнийг түдгэлзүүлж 1-ийг чөлөөлөөд байгаа. Тэгвэл удахгүй болох нүүрсний сонсголоор парламентын танхимд сууж буй олон гишүүн бүрэн эрхээсээ татгалзах дээрээ тулах учраас “Нүүрс хулгайн хэрэг” болон “Хөгжлийн банкны хэрэг”-ийн фракцийнхан хөдөлгөөнд орж эхэлсэн нь энэ. Хөдөлгөөнд орсон тэд ийнхүү Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг яаралтай солих хэрэгтэй гэдэг дамжуулалтыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ч хүргэж. Хэрэв түүнийг соливол маш олон хүн дээрх 2 хэргээс мултарч, нотлох баримтуудаа үгүй хийх боломжтой бөгөөд улмаар ирэх сонгууль гэхэд “Нэр цэвэр гар цэвэр” гэсэн шигээ бардамнаж суух нь гарцаагүй.
Товчхондоо бол дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа “Хоёр том хэрэг”-ийн ээдрээг тайлах ажиллагаа хэрхэн явагдах нь анхаарлын төвд буй ийм үед Ерөнхий прокуророо халчихвал Монголын нэр хүнд навс унаж ёстой л ертөнцийн шившиг болно.
Нөгөөтэйгүүр хэрэв Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг золигт гаргавал хааа сэлгээ хийсэн нөхөд ч эл хоёр том хэрэгт ямар нэгэн сэжүүрээр хутгалдсан гэж харагдана. Тиймээс харж л байя. Тэгээд ч тэнгэр бус тэд л мэдэх хэрэг.

ErenNews.mn
С.Цээл
С.Цээл