Хоёр хоногийн өмнө “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ -ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн гол цөм нь мэдээж цахим орчинд хүүхдийг хамгаалах.
Уг хэлэлцүүлгийн үеэр “2019-2020 онд цахим орчин дахь гэмт хэрэг зөрчил дэлхий дахинд 28 хувь өссөн байхад манай улсад 132 хувиар өссөн” гэх мэдээлэл хамгийн их анхаарал татсан.
Тэгвэл дэлхийн жишгээс бараг 4 дахин их байгаа нь өнөөдөр манай улсын Хүүхэд хамгааллын тухай хууль тэр тусмаа цахим орчинд хүүхэд хамгаалах асуудал учир дутагдалтай байгааг харуулж байгаа юм. Ингэж хэлэхийн учир нь 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах” асуудлыг нэг бүлэг болгон оруулж байсан ч хуулийг хэлэлцэх явцдаа хассан байдаг.
Эндээс юу харагдаж байна гэхээр эрхэм түшээдийн сэтгэл, зүтгэл, мэдлэг хэрхэн байгааг харуулсан гэсэн үг. Товчхондоо бол хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгаа тоо баримт нь төрийн түшээдэд дүн тавьж буй хэрэг.
Хүүхэд цахим орчинд гадуурхалт, дээрэлхэлт, дарамт шахалт, доромжлол, бэлгийн мөлжлөг зэрэг олон хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг. Тэгвэл бүр бага насны хүүхдүүд ч хэт өдөөсөн агуулгатай, 1-2 секундын, өндөр ритмтэй “Cocomelon” зэрэг бичлэгийг их үзэж байгаа нь анхаарал дутмагших эмгэгт өртөж буй бөгөөд энэ нь цахим орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаагийн нэг хэлбэр гэж хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон ТББ-ууд хэлж байв.
Энэ талаар олон баримт кейсыг дурдаж болох ч “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах” асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна гэдгийг хууль батлагсдад сануулахад илүүдэх юун.

ErenNews.mn
Ж.Ууган