Г.Ганболд гишүүн ээ, нүүрсний хулгайч нараа нуучхав
Нүүрсний хулгайг ил болгож байгаа нь энэ удаагийн эрх баригчдын хувьд том гавъяа. Гэхдээ одоо бол энэ хэрэг замхарч, дараагийн нөхөн хийгээд ээлжит сонгуулийн шоу болох вий гэх хардлага төрөхөөр болж байна.
 
Учир нь энэ сарын 10-12-нд нүүрсний хулгайтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах  сонсгол болох байлаа.
Гэвч УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалж буй УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулах байсан нээлттэй сонсгол нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, хөндлөнгөөс саад учруулах магадлалтай гэж АТГ-аас хүсэлт ирсэн тул хойшлуулчихлаа.
 
Уг нь уг сонсголд 114 хүнийг гэрчээр дуудах байсан юм билээ.
 
Одоогоор нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын нэг гишүүн өөрийн хүсэлтээр, хоёр нь прокурорын хүсэлтээр халдашгүй эрхээсээ түдгэлзээд байгаа. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг түдгэлзүүлэхгүйгээр шалгах юм гэсэн.
 
Өнгөрсөн удаа Хөгжлийн банкны хэрэг ил болж, хяналт, шалгалтын ажиллагаа нь бараг жи тойрох гэж байна. Мэдээж тухайн үеийн албан тушаалтнууд нь бүгд л яллагдагчаар татагдчихсан яваа.
 
Яг үүнтэй адил нүүрсний гэх хэргийн явц удааширч, эрх мэдэлтнүүд шат ахих боломж болгон ашиглачих вий дээ гэдгийг анхааралтай ажиглах шаардлагатай болж байна даа.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.