Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өсөж эхэллээ
ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны гарцаа бууруулах шийдвэр гаргаснаас нэг өдрийн дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнийн өсөлт эрчимжив.
 
Тухайлбал Brent маркийн нефтийн үнэ 5.31 хувиар өсөж, баррель нь 84.13 ам.доллар хүрчээ. Харин АНУ-ын жишиг WTI маркийн нефтийн үнэ 5.48 хувиар өсөж, 79.83 ам.доллар хүрсэн байна. Шинжээчид аль аль нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн огцом өсөлт боллоо гэдгийг онцолж байна.
 
Мөн нефтийн үнэ ийнхүү огом өсөж байгаа нь цаашид инфляцыг өдөөх үндсэн шалтгаан болно гэжээ. Түүнчлэн дарамт үргэлжилбэл дэлхийн төв банкууд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн чангаруулахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэдгийг анхааруулж байна.
 
Саудын Арабын төрийн мэдлийн SPA агентлагйн мэдээлснээр ОПЕК-ийн гишүүн орнуудын шийдвэр 5 дугаар сараас эхэлж оны эцэс хүртэл үргэлжлэх юм байна. Тодруулж хэлэхэд өнгөрсөн оны 10 дугаар сард газрын тос олборлогч орнууд өдөрт 2 сая баррелиар олборлолтоо бууруулахаар тохиролцсон нь дэлхийн газрын тосны нийт хэрэглээний 2 хувьтай тэнцэх хэмжээ аж.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.