АНУ-ын хэвлэлүүд Трампын яллах дүгнэлтийг олон нийтэд ил тод болгохыг хүсжээ
CNN, The New York Times, The Washington Post, The Wall Street Journal   зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг тангарагтны шүүгчийн яллах дүгнэлтийг олон нийтэд ил тод болгохыг хүссэн захидлыг шүүгч Хуан Мерчанд илгээжээ.
 
Түүнчлэн тэдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд мягмар гарагт болох Трампын шүүх хуралдааныг шууд дамжуулах зөвшөөрөл хүссэн байна. CNN-ийн мэдээлснээр тус хэргийн шүүгч Хуан Мерчан даваа гарагт шүүх хуралдааны танхимд камер байрлуулах төлөвтэй байгаа гэжээ.
 
Трампыг яллах дүгнэлтэд бизнесийн луйврын хэргээр 30 гаруй зүйл ангиар буруутгаж байгаа аж. Манхэттэн дүүргийн прокурорын газраас Трамыг Цагаан ордонд байх үед нь мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бөгөөд энэ нь 2016 оны 10-р сарын сүүлээр түүний хувийн өмгөөлөгч Майкл Коэн насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлст 130,000 доллар төлсөнтэй холбоотой юм. Харин энэ хэргийг Трамп үгүйсгэсэн байна.
 
Нэмж хэлэхэд АНУ-ын түүхэнд яллагдагчаар татагдсан анхны ерөнхийлөгч Дональд Трамп болж байна.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.