Түүхийн ховор үнэт зүйлсээ хэнээр мануулах вэ
Хятад улсын ииргэн Замын-Үүд боомтын хилээр гарахдаа түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр гаргахаар завдсаныг мэргэжлийн байгууллага илрүүлсэн байдаг.
 
Түүх соёлын дурсгалт зүйлийг ийм их хэмжээгээр нь авч гарахыг санаархаж байгаа нь Монголын түүхийн ховор, үнэт зүйлсэд харь орныхны шунал хүсэл ямагт буцалж байдаг гэдгийн баталгаа гэлтэй.  Нөгөөтэйгүүр манай улсын түүхийн ховор үнэт зүйлс байх газраа байхгүй ашиг хонжоо хайгсдын гар дамжиж яваа нь харамсмаар.
 
Тэгвэл түүхийн ховор үнэт зүйлс, судар бичиг, бурхан зэргийг архивлаж, хамгаалж байх ёстой газар гэж бий. Тэдгээр байгууллагуудад тоо, тооллого хийхдээ мэдлэгтэй эрдэмтэн судлаачдаас бүрдсэн, олон хүнтэй баг гаргаж хийлгэвэл илүү үр дүнд хүрнэ гэж нэгэн музейн тайлбарлагч хэлсэн байдаг. Бодууштай тусгууштай зөвлөгөө.
 
Мөн түүхийн дурсгалт бүтээл, эд өлгйн үнэт хоор эдлэл зэргийг хэний гарт атгуулж, мануулж байгаагаа ч бас улс анхаарчих хэрэгтэй юм.
 
Эс анзаарвал нөгөө Соёлын сайд асан С.Чулуун шиг юм болж мэднэ шүү дээ. Сануулахад тэрбээр Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах М1 данс: “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, өмнөд хөрш рүү “Гэрээ” нэрийн дор үнэгүй шилжүүлсэн байдаг шүү дээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.