Сүүлийн жилүүдэд хүүхдүүд хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нь ихэсч энэ нь нийгэмд айдас төрүүлж эхэлсэн. Ялангуяа бага насны хүүхдүүд өртөж байгаа нь сэтгэл сэртхийлгэм. Гэхдээ нийгмээрээ энэ асуудлыг шуугиад мартдаг бус буруутнаас ч байгууллагаас ч хариуцлага нэхэж, урьдчилан сэргийлэх ажлыг бодитой, үр дүнтэй хийдэг болох хэрэгтэй байна.
Угтаа бол манай улс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх агентлагтай. Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн, хүүхдийн эрхийг дээдэлсэн, залуучуудын оролцоог хангасан үйлчилгээ, үйл ажиллагааг хөгжүүлэх эрхэм зорилготой тус байгууллага үнэхээр зорилгодоо хүрч ажиллаж чадаж байгаа юу гэдгийг нийгэм өөрөө дүгнээд өгөх биз.
2017 онд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 900 сая төгрөгийн төсөвтэй байв. Түүнээс хойш өссөөр өнөөдөр 8.3 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон. Энэ 6 жилийн хугацаанд хүүхэд рүү чиглэсэн гэмт хэрэг буураагүй. Харин ч жилийн 79.3 хувиар өссөн. Жил бүр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа гэх тоо баримт нь тус байгууллагын ажлыг дүгнэчихэж байгаа юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх 108 утасны үйлчилгээ өмнө нь дуудлага авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан бол одоо эрсдэлт нөхцөл байдалд буй хүүхдүүдэд хүрч, яаралтай тусламж үзүүлдэг болсон. Мөн дэргэдээ түр хамгаалах байртай болж, 3-7 хоногийн хугацаанд түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлдэг болсон гэж байгаа. Гэвч хамгаалах байранд очсон хүүхэд хамгаалуулж чадаагүй хэрэг саяхан гарсан. Тодруулбал 2023 оны 3 дугаар сарын 30-нд түр хамгаалах байранд очсон 5 настай хүү бие махбодийн хүчирхийлэлд өртжээ. Тухайн хэргийг ээж нь сошиал орчинд бичиж, түүний дагуу Цагдаагийн байгууллагаас шинжээч томилон шалгасан. Гэвч 108 төв нь камергүй, коридорын камерын бичлэг олдсон ч бичлэг нээх кодыг нь мэдэх ажилтан байхгүй. Ганц мэддэг ажилтан нь ажлаасаа халагдсан байж. Энэ мэтээр ДРАМА цааш хэрхэн үргэлжлэхийг таашгүй. Цагдаагийн байгууллагаас “шалгаж байна” гэж ам таглах нь ч тодорхой. Хамгийн гол нь тэнд хүүхэд бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирчхоод байна. Үүний буруутан нь хэн, хэн хариуцлага хүлээх вэ.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ “Манай байгууллагын төсвийн 70 хувь нь хүүхэд хамгаалалд зарцуулагддаг. 108 төв, төрийн бус байгууллагууд, хорооны хамтарсан багтай байнгын холбоотой ажилладаг” гэсэн юм. Яг үнэндээ ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэргийн мөрөөр аль нэг хорооны хамтарсан багтай уулзах гэхэд тарж, бутарч, хаашаа ч юм хуралд авсан гэх хариултаар угтдаг нь нууц биш.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар төсвөө зориулалтаар нь хүүхэд рүү чиглүүлж зарцуулж байгаа эсэх нь ч эргэлзээтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 1-9 дүгээр сарын төсвийн зарцуулалтыг хянахад санхүүгийн баримтгүй, зарцуулалтын данс бүртгэлгүй, тушаал шийдвэргүйгээр бараа худалдан авсан зэрэг зөрчил илэрч байв.
Энэ мэтчилэн тус газрыг тойрсон асуудал дуусахгүй. Урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийж, ахиц гаргасан зүйлгүй энэ байгууллага олон нийтийн дунд тун нэр хүнд муутай. Тэгээд ч толгойлж буй дарга нар нь арьсаа хамгаалж суухын оронд хүүхдүүдээ хамгаалж байсан бол өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн тоо баримт нэмэгдэхгүй хүүхдүүд ч ийм байдалд хүрэхгүй байсан нь лавтай.

ErenNews.mn
С.Энхцэцэг
С.Энхцэцэг